| | USD/MNT 0₮

Ковидын үед төрийн албанд сонгон шалгаруулалтгүй нийт 1036 албан хаагч томилогджээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсчээ. 

Төрийн албаны зөвлөлөөс холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээллийн нэгдсэн сантай болох ажлыг эхлүүлсэн. Ёс зүй, сахилга хариуцлагын зөрчилтэй хүнийг төрийн албанд дахин томилж байгаа байдлыг мэдээллийн нэгдсэн сантай болсноор бүрэн хянах боломжтой болно. Одоогийн байдлаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт, шалгалтын ажлыг хийдэг. Төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг томилсон зөрчлүүд илэрсэн.

Мөн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасантай холбоотойгоор төрийн албанд сонгон шалгаруулалтгүй нийт 1036 албан хаагч томилогджээ. 

Ковидын үед төрийн албанд сонгон шалгаруулалтгүй нийт 1036 албан хаагч томилогджээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.