| | USD/MNT 0₮

Эдийн засаг хөгжлийн яам болон Цахим яамыг шинээр байгуулахад нийт 6.1 тэрбум төгрөгийн төсөв тусгажээ

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ танхимдаа шинээр хоёр яам нэмэхээр болсон талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим яам хоёртой болохоор болсон. 

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж дэмжсэн байгаа юм.

Тэгвэл хоёр яамыг шинээр байгуулахад хэчнээн төгрөг төсөвт  тусгасан байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж мэдээлэл өгөв.

Тэрбээр "Эдийн засгийн төлөвлөлттэй холбоотой асуудал 30 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа УИХ-д орж ирж байна. Энэ эрхийг нэмнэ, энэ нь хэрэггүй гэвэл Засгийн газар биелүүлээд явна. Эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцдаг газрын Шадар сайдад хариуцуулах, шинэ сайдыг Шадар сайдын түвшинд тавиад шийдвэр гаргуулж болно. Эдийн засгийн хөгжлийн яамны төсөв дээр 4.3 тэрбум төгрөг, Цахим яамны төсөв дээр 1.8 тэрбум төгрөг суусан. 30-40 хүнтэй хоёр агентлаг ажиллаж байгаа. Хоёр яамны төсвийн тухайд 2020 оны төсвийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам 4.3 тэрбум төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны яам 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.  Одоогийн байдлаар тус хоёр агентлаг 30-40 хүнтэй ажиллаж буй. Төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яаманд 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байна. Гэхдээ явцын дунд өөрчлөгдөх байх" гэжээ. 

Эдийн засаг хөгжлийн яам, Цахим яам хоёрыг шинээр байгуулахад нийт 6.1 тэрбум төгрөгийн төсөв тусгажээ
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.