| | USD/MNT 0₮

Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцос ил харагдах гэмтэлгүй байсан гэв

2020 оны долдугаар сард Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байгаад алга болсон 25 настэй эмэгтэй О-гийн цогцос Налайх дүүргийн 6 хороонд Ээлтэй гэх газраас 2021 онд буюу өнгөрсөн долоо хоногт олдсон байдаг. Өнгөрсөн хугацаад цагдаагийн байгууллагаас тасралтгүй эрэн хайх ажиллагааг явуулж байсан бөгөөд сураггүй алга болоод нэг жилийн дараа цогцос нь нүхэн жорлонгоос олдсон билээ.

Хамгийн хачирхалтай нь, сураггүй алга болохдоо хамгийн сүүлд байсан гэх “Тэнгэрийн энерги” бясалгалын төвийн нүхэн жорлонгоос талийгаачийн цогцос олдсон юм.

Энэ хэргийн талаар ЭЦА-ны эрэн сурвалжилах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Очгэрэл мэдээлэхдээ: "2020 оны долдугаар сарын 31-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн орчим иргэн О алга болсон. Тухайн иргэний цогцос аравдугаар сарын 11-ны өдөр олдсон. Шалгалтын ажиллагааг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс явуулж байгаа. Цогцсыг ар гэрийнхэнд нь таниулж, мөн болохыг тогтоосон. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Тодорхой хугацаа шаардагддаг ба доод тал нь 10-14 хоногийн дотор дүгнэлт гардаг. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс авсан мэдээллээр шүүх эмнэлгийн задлангийн урьдчилсан дүгнэлтээр ил харагдах гэмтэл, шархи сорви байгаагүй гэх мэдээлэл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гарсаны дараа үхлийн шалтгаан тогтоогдоно" гэлээ.

 

 

 

2020 оны долдугаар сард Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байгаад алга болсон 25 настэй эмэгтэй О-гийн цогцос Налайх дүүргийн 6 хороонд Ээлтэй гэх газраас 2021 онд буюу өнгөрсөн долоо хоногт олдсон байдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.