| | USD/MNT 0₮

"Дэлхийн мисс 2021" тэмцээнд эх орноо төлөөлж оролцох, уран нугараач А.Бөртэ-Үжин

"Дэлхийн Мисс-2021" тэмцээнд өрсөлдөх үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин оролцохоор сонгогджээ. Энэ жилийн дэлхий мисс тэмцээн нь АНУ-н Пуэрто Рико арлын нийслэл Сан Хуан-д José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт 123 улсын мисс өрсөлдөнө.

Монгол Улсаас Ану овогтой Бөртэ-Үжин тус тэмцээнд оролцохоор тодорсон. Тэрбээр СУИС-ийн “Бүжгийн урлагийн сургууль”-г Бүжгийн багш найруулагч мэргэжлээр өнгөрсөн жил төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан юм.

Мөн түүнчлэн 2017 онд Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан амжилттай ажээ. 

"Дэлхийн мисс 2021" тэмцээнд эх орноо төлөөлөх уран нугараач А.Бөртэ-Үжин
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.