| | USD/MNT 0₮

Э.Батшугар:Залуучуудынхаа дуу хоолой болж ажиллана, дүүрэг хороогоо хөгжүүлэхийн төлөө өөрийгөө дайчилна

УИХ-ын отгон гишүүн Э.Батшугар өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, чуулганы анхны хуралдаандаа суулаа. Хуралдаанаас гарч ирсэнийх нь дараа түүнээс хэвлэлийнхэн ярилцлага авлаа.

Тэрбээр "Юуны өмнө энэ сайхан завшааныг ашиглаад СХД-ийнхэндээ баярлалаа. Та бүхний итгэл надад маш том үүрэг хариуцлага гэж харж байна. Тиймээс үүрэг хариуцлагаа ажлын үр дүнгээр харуулах болно. Мөн би энэ парламентын хамгийн залуу гишүүн болж байгаа. Залуучуудынхаа дуу хоолой тууштай болж ажиллах болно.

СХД бол гэр хороолол ихтэй дүүрэг. Тулгамдсан асуудал их. Тэгэхээр би бусад гишүүдтэйгээ хамтраад энэ асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллах болно. Зам, сургууль цэцэрлэг, дэд бүтэц гэх мэт олон асуудал бий. Үүнийг шийдэхийн төлөө ажиллана.

Ирцийн хувьд манай тойрогт ирц 49 хувьд хүрсэн. Энэ бол чамлахааргүй тоо. Намрын энэ үеэр ургац хураалт гэхчлэн иргэд орон нутаг руу ажлаар их явсан байдаг юм билээ. Би ажлын үр дүнгээрээ, тойргоо хөгжүүлж ажиллах болно. Дүүрэг, хороо, улсаа хөгжүүлэхийн тулд чаддаг бүхнээ хийх болно. Би өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын банкираар ажилладаг байсан.

Өнгөрсөн хугацаад Оюутолгой болон хөрөнгө оруулагч, гадны томоохон уул уурхайн компаниудтай ажиллаж байсан туршлагатай. Ямар нэгэн байдлаар миний хэрэгцээ шаардлага гарвал би чадах зүйлээ Оюутолгойд зориулж чадлаараа хичээж ажиллана. 

Намрын чуулганаар улсын төсвийн хууль орж байгаа. Үүнд түлхүү оролцоно гэж бодож байна. Мөн хороо дүүрэгтээ болон хороондоо төсөв тавиулах гэж хичээх болно. Улсын төсөвтэй танилцаж амжаагүй байна. Дүүргээ хороогоо хөгжүүлэхийн төлөө өөрийгөө дайчилна. 

Хоёр нам угаасаа нэг угшилтай нам байсан. Дан Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна өөр олон том асуудлууд яригдсан байгаа. Жишээ нь Оюутолгойн гэрээнээс гадна байгалийн баялагтаа эзэн болох Монголчууд гэх мэтчилэн. Цаг хугацаа нь болох байхаа. Мэдээж би хувь хүн. Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй үзэл баримтлалтай Э.Батшугар гэж гишүүн болж байна. Мэдээж ямар ч хүн аав ээжийгээ хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөг байсан. Энэ утгаараа ааваараа бахархдаг" гэлээ. 

Э.Батшугар:Залуучуудынхаа дуу хоолой болж ажиллана, дүүрэг хороогоо хөгжүүлэхийн төлөө өөрийгөө дайчилна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.