| | USD/MNT 0₮

Чойроос-Цогтцэций хүртэлх замаар нүүрс тээвэрлэхийг ирэх оны гуравдугаар сар хүртэл ЗӨВШӨӨРЧЭЭ

Цогтцэций-Чойрын жолооч нар салбарын сайддаа шаардлага хүргүүлж, яамны гадаа эсэргүүцэл илэрхийлээд байсан. Тодруулбал, Чойроос Цогтцэций хүртэлх замыг хааж, 2000-3000 гаруй жолоочийг ажилгүй болгох гэж байна гэсэн мэдээллийг жолооч нар өгсөн юм. Тэгвэл салбарын сайд нь мэдээлэл хийж ойлголцлын зөрүүгээс болж энэ асуудал үүссэн гэсэн юм. 

Харин үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр зөвшөөрсөн тушаал гаргажээ.

Уг тушаалд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн:

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг “Энэхүү тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчилсүгэй. 

2. Тушаалд өөрчлөлт орсонтой холбогдуулан авто замын бэлэн байдлыг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.

3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгосугай гэж дурдсан байна.

Чойроос-Цогтцэций хүртэлх замаар нүүрс тээвэрлэхийг ирэх оны гуравдугаар сар хүртэл ЗӨВШӨӨРЧЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.