| | USD/MNT 0₮

Шүүх:Д.Хаянхярвааг нэг сар буюу 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргалаа

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан хоёр хоногийн өмнө түүний хувийн оффиссын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, 48 цаг цагдан хорьжээ. Уг хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас үргэлжлүүлэх хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна.

Харин шүүхээс түүнийг нэг сар буюу 30 хоногоор цагдан хорих шийдвэрийг гаргасан байна. Түүний хоригдох 48 цагийн хугацаа өчигдөр дуусгавар болж суллагдсан байсан юм байна. Харин өнөөдөр шүүхийн шийдвэрээр дахин хоригдохоор болжээ. 

Хэргийг тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, шалгаад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа юм. 

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.