| | USD/MNT 0₮

ЭМЯ:Өнгөрсөн хоногт 1744 тохиолдол шинээр илэрч, 16 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийсэн нийт шинжилгээнээс 1744 тохиолдол шинээр нэмэгдэж, 16 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1534 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 917 нь Улаанбаатарт, 827 нь орон нутагт нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 18764 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 9323, хүндэвтэр 6900, хүнд 2155,  нэн хүнд 386 хүн байна. Гэрийн хяналтад 51946 хүн байна. Сүүлийн 24 цагт 6064 хүн эдгэрлээ.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 254 204 хүн, 2-р тунд 65.7 хувь буюу 2 136 979 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 376 851 хүн хамрагджээ. 

 

ЭМЯ:Өнгөрсөн хоногт 1744 тохиолдол шинээр илэрч, 16 хүн нас баржээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.