| | USD/MNT 0₮

Зүрхний гажигтай хүүхдүүдийг Монголдоо бүрэн эмчилдэг болжээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг Фаллогийн дөрвөлсөн гажигтай хоёр хүүхдэд төгс заслыг (complete repair) амжилттай хийлээ.

Хүүхдийн зүрхний хавсарсан хүнд гажгийн төгс засах мэс заслын эмчилгээ ингээд нутагшиж эхэллээ. Фаллогийн дөрвөлсөн гажиг нь зүрхний хавсарсан хүнд гажиг. Ийм гажигтай хүүхдүүд ихэвчлэн гадагш явж эмчлүүлэх эсвэл гадаадын мэргэжилтнүүд Монголд ирэхийг нь хүлээж мэс засал хийлгэдэг байсан цаг ингээд төгсөв.

ШУГТЭ, ЗСМЗТ-ийн хүүхдийн зүрхний мэс заслын эмч нар энэ мэс заслыг эх орондоо амжилттай бие даан хийж нутагшууллаа. 

Зүрхний гажигтай хүүхдүүдийг Монголдоо бүрэн эмчилдэг болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.