| | USD/MNT 0₮

Согтуурсан үедээ төрсөн ахыгаа машинаар дайрч амь насыг нь хохироожээ

Энэ аравдугаар сарын 19-ны өдөр 03:25 цагт “Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нэгдүгээр баг Оргихын адаг гэх газарт хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг тус аймгийн цагдаагийн алба хүлээн авч шалгажээ.

Хэргийг шалгахад, тус сумын харьяат иргэн О 34 настай эрэгтэй архидан согтуурсан үедээ өөрийн төрсөн ах буюу иргэн Б 35 настай эрэгтэйг тээврийн хэрэгслээр дайрч, амь насыг нь хороосон хэрэг гарчээ. Одоогоор тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Согтуурсан үедээ төрсөн ахыгаа машинаар дайрч амь насыг нь хохироожээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.