| | USD/MNT 0₮

МАЛЫНХАА ТООГООР АРХАНГАЙ АЙМАГ ТЭРГҮҮЛСЭН БАЙНА

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд Монгол Улс малаа тоолдог юм. 

Статистикийн хорооноос танилцуулсан урьдчилсан дүнгээр Монгол Улсын мал сүрэг 70 сая 949 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилээс 6,8 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Нийт мал сүргээс хонь 45,5 хувь, ямаа 41,2 хувь, үхэр 6,7 хувь, адуу 5,9, тэмээ 0,7 хувийг эзэлж байна. 

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Хөвсгөл 6 сая 37,3 мянган толгой мал, Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал тоолуулжээ. 

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд Монгол Улс малаа тоолдог юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.