| | USD/MNT 0₮

Эрээн хотын халдварын тохиолдол долоо болжээ

Коронавирусийн халдварын улмаас Замын-Үүд болон Эрээн хотын хилийг түр хугацаагаар хаан, хатуу хөл хорио тогтоогоод буй. Эрээн хотын ковидын нөхцөл байдлын талаар “Хятадын Олон улсын радио” мэдээллээ.

Уг мэдээлэлд дурдсанаар аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт долоон тохиолдол батлагджээ. Одоогийн байдлаар Эрээн хотын 75 мянга гаруй оршин суугчдыг гурав дахь удаагаа PCR шинжилгээнд хамруулаад буй аж. Хороо, дүүрэг, хорооллын эрсдэлийнх нь хэмжээгээр гурван зэрэглэлд хувааж, халдвар бүртгэгдсэн хорооллын оршин суугчдад гэрээсээ гаргахгүй байх хатуу шаардлага тавьж байгаа аж. 

Эрээн хотын халдварын тохиолдол долоо болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.