| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:МАН-ынхан та нар Сонгуулийн хуулиа өөрчлөх замаар засгийн эрхийг гартаа авдаг болжээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Чуулганаар шинээр сонгогдсон хоёр гишүүн тангарагаа өргөнө.

Тэдний асуудлыг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран танилцууллаа. Харин УИХ-ын гишүүд шинээр сонгогдож байгаа хоёр гишүүн болон СЕХ-ноос асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "СЕХ-ны дарга их сайхан үгээр дуусгаж байна. Гэвч ардчилсан төр улс гэдэг төрийн байгууллагаа шударга сонгодог баймаар байна. Энэ тогтолцоо алдагдаад олон жил боллоо. Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх замаар засгийн эрхийг гартаа авдаг болжээ. Шударга сонгууль явдаг байсан бол энэ улс орон чинь ийм байхгүй. Шударга сонгууль болохгүй байна. Бор халзан хонь ч байсан гарч ирдэг. Муухай аргаар тоогоо нэмэгдүүлж, шунан дурлаж, тачаадаж та нар сонгуулийг гартаа авдаг. Мөнгөний сонгууль хийдэг болсон. 

Мөнгө, тогтолцоо, сүлжээ хэрээс хэтэрлээ. Би олон удаа хэлж байна. Ийм байдал сүүлдээ хямарч хэцүүдэх вий дээ. Энэ уншиж байгаа нөхөр ч асуудалтай шүү. Нэг намын дарангуйлал тогтсон. Намайг хэн хэлэх үү,нохойг хэн саахуу гэсэн маягтай. Олон хавар нэгэндээ шүү, та нар бярдаж хүчээр хийж байна. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө явж байна. Үлдсэн хоёр суудлыг луйвардаж авлаа. Тэр байтугай өрсөлдөгч намыг та нар алж байна. Шударга байцгаа, хүмүүсийн тоо хэрээс хэтэрсэн шүү. Ард түмний итгэл найдвар алдагдаж байна. Яаж энэ өвлийг өнгөрөөх үү гэж бодож байхад Хүрэлсүх тэрбум мод тарина гэж солиорох юм. Та нар нэг нэгнийгээ хаацайлж байна. Оффшор дансны мөнгөө оруулж ирээч, та нар тэгж л бай, нэг өдөр бүх зүйл тодорхой болно шүү" гэлээ. 

Н.Алтанхуяг:МАН-ынхан та нар Сонгуулийн хуулиа өөрчлөх замаар засгийн эрхийг гартаа авдаг болжээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.