| | USD/MNT 0₮

Эрээний хил удаан хугацаагаар хаагдвал эмнэлгүүд нэг удаагийн зүү, тариурын дутагдалд орохоор байна

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар илэрч, өнөөдрийн байдлаар таван тохиолдол батлагдаж хот даяар хатуу хөл хорионд шилжсэн байдалтай байгаа. Хил хэзээ нээхийг бол мэдэхгүй. Халдварын тоо тохиолдол нэмэгдэж магадгүй учраас ийнхүү хатуу хөл хорио тогтоосон байгаа юм. Манай улс үйлдвэрлэгч улс биш болохоор урд хөршөөс хүнс ногоо болон бараа бүтээгдэхүүн импортлож авдаг. Гэвч хил хааснаас болж нарийн ногоо, хүнсний ногоо хомсдож, дэлгүүр, томоохон захуудын лангуу хоосорч, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Мөн Эрээний хил удаан хугацаагаар хаагдвал эмнэлгүүд нэг удаагийн зүү, тариурын дутагдалд орохоор байна гэдгийг албаныхан хэлж байна. 

Эрээний хил удаан хугацаагаар хаагдвал эмнэлгүүд нэг удаагийн зүү, тариурын дутагдалд орохоор байна
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.