| | USD/MNT 0₮

Чуулган:Ц.Идэрбат, Э.Батшугар хоёр өнөөдөр гишүүний тангарагаа өргөнө

 

Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулан их хуралд суух эрхтэй болсон Хэнтийн аймгийн Засаг дарга асан Ц.Идэрбат, СХД-ээс сонгогдож буй Э.Батшугар хоёр өнөөдөр гишүүний тангарагаа өргөх гэж байна.

Тодруулбал, шинээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж, ийнхүү сонгогч түмнээ төлөөлж эхэлнэ. 

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. 
Чуулган:Ц.Идэрбат, Э.Батшугар хоёр өнөөдөр гишүүний тангарагаа өргөнө
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.