| | USD/MNT 0₮

Д.Зүмбэрэллхам:Ковидын хуулийн дагуу томилогдсон хүмүүсийг үе шаттайгаар чөлөөлнө

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсчээ.

Коронавируст халдвар (Ковид19)-ийн цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилж эхэлсэн. Уг хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилгоо хийсэн байгаа юм. 

Тэгвэл тус хуулийн үйлчлэл энэ оны сүүлчээр дуусгавар болно. Түүний дараа төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг яах талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам мэдээлэл өгчээ. 

Тэрбээр "Ковидын хуулийн дараа энэ асуудлыг яаж засаж залруулах вэ гэдгийг ярилцаж байгаа. Ковидын хуулийн дагуу томилогдсон хүмүүсийг бүгдийг нь чөлөөллөөд сонгон шалгаруулалт явуулъя гэхээр төрийн албаны ажил цалгардана. Тиймээс энэ асуудлыг үе шаттайгаар шийднэ гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчид бүгд ийм болчихоогүй учраас ард нь гарч болно" гэсэн юм.

Д.Зүмбэрэллхам:Ковидын хуулийн дагуу томилогдсон хүмүүсийг үе шаттайгаар чөлөөлнө
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.