| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:ЭЦА-наас мэдүүлэг авсан нь үнэн, би болсон явдал бодит байдлыг үнэнээр нь мэдүүлсэн

Эрүүгийн цагдаагийн албаныхан өнгөрсөн шөнө Сангийн сайд Б.Жавхлангаас байцаалт мэдүүлэг авсан талаар мэдээлэл гарсан билээ. Тэгвэл ямар асуудлаар мэдээлэл авсан талаар Сангийн сайд хэвлэлийнхэнд тайлбар өгчээ.

Тэрбээр "Өчигдөр орой 18.00 цагт хэвлэлийнхэнтэй уулзсаны дараа Эрүүгийн цагдаагийн газраас мэдүүлэг авах гэсэн юм гэж манай яаман дээр ирсэн. Би мэдүүлэг өгсөн. Болсон үйл явдлын талаар бодит зүйлийг ярьсан. Хэн нь үнэн яриад байна вэ гэх талцал миний асуудал биш. Би болсон үйл явдлыг л хэлсэн ярьсан. С.Жавхлан болон өөр хүмүүс байсан. Хэлсэн ярьсан зүйлийнхээ төлөө би ч хариуцлага хүлээнэ. 

Бидний уулзалт энгийн яриа болсон. Өөрөө тийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн саналаа хэлэхэд Засгийн газраас үүнийг хэрэгжүүлэх боломжгүй, хууль эрхзүй байхгүй гэдгээ хэлсэн. Өнгөрсөн дөрвөн жил цуг нэг танхимд суусан нөхдүүд. Урлагийн гавьяат хүнд хүндэтгэлтэй хандсан. Гэтэл тэр яриа ингээд ийм явдал болоод өрнөчихнө гэж ёстой бодоогүй. Цагдаа надаас мэдүүлэг авсан нь үнэн" гэлээ. 

Бидний уулзалт энгийн яриа болсон. Өөрөө тийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн саналаа хэлэхэд Засгийн газраас үүнийг хэрэгжүүлэх боломжгүй, хууль эрхзүй байхгүй гэдгээ хэлсэн. Өнгөрсөн дөрвөн жил цуг нэг танхимд суусан нөхдүүд. Урлагийн гавьяат хүнд хүндэтгэлтэй хандсан. Гэтэл тэр яриа ингээд ийм явдал болоод өрнөчихнө гэж ёстой бодоогүй.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.