| | USD/MNT 0₮

Г.Ёндон:Хятадын хил хаагдсан ч төмөр замын тээвэр хэвийн явж, шатахуун импортлогдож байна

Манайд шатахууны нөөц ямар байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт шатахууны нөөц хомсдож байгаа талаар мэдээлэл гарсан. Хятад улс хилээ хаасан, гэхдээ төмөр замын тээвэр хэвийн саадгүй явж байгаа. Өнгөрсөн хоногт Хөххотоос 50 галт тэрэг буюу 2500 тонн түлш Замын-Үүд рүү орж ирсэн. Одоо Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж дээр шилжүүлэн ачигдаж байна. Тийм учраас төмөр замын тээвэр хэвийн явагдаж байгаа гэж ойлгож болно" гэлээ. 

Г.Ёндон:Хятад улсын хил хаагдсан ч төмөр замын тээвэр хэвийн явж, шатахуун импортлогдож байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.