| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан:Их, дээд сургуулиудыг нэгтгэж, хотоос гаргахаар боллоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг олон нийтэд танилцуулж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар их дээд сургуулийг нэгтгэж, орон нутаг руу нүүлгэх шийдвэр гаргалаа. 

Монгол Улсад 88 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцагчтай. Цаашдаа их дээд сургуулийг хөдөө орон нутагт хөгжүүлнэ. Гэхдээ бид нар хоосон тал дээр сургууль барихгүй, орон нутагт байгаа сургуулиуд дээр өргөтгөл хийж, нэмнэ. Улаанбаатарт сурч байгаа юм шиг орчныг бүрдүүлнэ. Оюутан төгсөөд шууд ажлын байртай болно. Өмнөговь аймагт уул уурхайн сургуулиудыг байгуулна, Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн сургуулийг байгуулж өргөтгөн зохион байгуулна. Эрдэнэт хотод ШУТИС, МУИС-ийн зарим сургуулийг байгуулна. Салбараа орон нутагт өргөжүүлж байгаа сургуулиуд болон оюутнуудад мөн тэтгэлэг хөнгөлттэй зээл олгоно. Харин хөдөө орон нутаг ажиллаж байгаа багш нарын цалин урамшууллыг нэмж, нийгмийн баталгааг нь анхаарч орон сууцны зээлд хамруулах гэх мэтээр багцаар нь асуудлыг шийдвэрлэнэ" гэлээ. 

 

 

Салбарын сайд Л.Энх-Амгалан:Их, дээд сургуулиудыг нэгтгэж, хотоос гаргахаар боллоо
Улс төр

Сэтгэгдэл (24)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.