| | USD/MNT 0₮

ХЗДХ-ийн дэд сайдаар Б.Солонгоог томиллоо

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим нэг томилгоог хийж байна. 

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоог томилжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа С.Баатаржав нь Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдсон учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Дэд сайдаар томилогдож байгаа Б.Солонгын хувьд Рио Тинто компанитай хэлэлцээр хийх Ажлын хэсэгт багтсан бөгөөд ийнхүү үргэлжлүүлэн салбарын дэд сайдаар ажиллахаар болжээ. 

ХЗДХ-ийн дэд сайдаар Б.Солонгоог томиллоо
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.