| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүхийн танхимд салбарын сайд хийж байсан Л.Цэдэвсүрэн БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга боллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар сайд байсан Л.Цэдэвсүрэнг томилжээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг өөрийнх хүсэлтээр энэ сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан юм. 

Л.Цэдэвсүрэнгийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд салбарын сайд хийж байгаад өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн боловсрол хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү Төрийн нарийн бичгийн дарга боллоо. 

Тэгвэл Л.Цэдэвсүрэн гэж хэн бэ?

Боловсролын байдал:

-1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль

-1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет

-1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль

-2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль

-2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/

Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистер цолтой. Орос, Англи хэлний мэдлэгтэй.

Ажилласан байдал:

-1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин

-1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах

-1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх

-1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн

-2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга

-2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

-2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга

-2020.05.13-наас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан

-2021.02 сараас Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байна 

У.Хүрэлсүхийн танхимд салбарын сайд хийж байсан Л.Цэдэвсүрэн БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга боллоо
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.