| | USD/MNT 0₮

ЗТХ-ийн сайд Л.Халтарыг шүүхэд өгнө

Чойрын тээвэрчдийн төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг шүүхэд өгч, "Эко жишиг тээвэр төсөл"-ийн санхүүгийн баримтыг танилцуулж 10.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. 

Тухайн тээвэрчид өчигдөр орой Зам тээврийн яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн байгаа юм. Баян зам тээвэрчид ТББ-ыг их хэмжээний мөнгө идэж уусан гэх мэдээллийг салбарын сайд Л.Халтар хэлжээ. Тиймээс тээвэрчид болон тус ТББ-ын тэргүүн П.Баярхүү болон Н.Ялагдашгүй нар бидний нэр хүндэд халдсан тул сайдыг хуулийн байгууллагад өгч шалгуулна гэсэн юм. 

ЗТХ-ийн сайд Л.Халтарыг шүүхэд өгнө
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.