| | USD/MNT 0₮

Шадар сайд С.Амарсайхан Зайсан хилл цогцолборт тоглолт болсныг "Мэдээгүй" гэж мэлзжээ

Өнгөрсөн баасан гарагт Камертон хамтлаг Зайсан хилл цогцолборт тоглолт зохион байгуулж, ковидын үеийн дэглэм дүрэм журмыг зөрчсөн тул тус хамтлагийнханд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бол Зайсан хилл цогцолборын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн байгаа. 

Тэгвэл Зайсан хилл цогцолбор Шадар сайд С.Амарсайханых бөгөөд түүнийг Ковидын тухай хууль дүрэм зөрчиж, халдварыг тараах нөхцлийг бүрдүүлсэн. Шадар сайд нь өөрөө дүрэм журмаа зөрчиж байгаа тул хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг хотын удирдлагууд болон иргэд шүүмжилж илэрхийлээд байгаа. Харин өчигдөр Шадар сайд С.Амарсайхан 25 дугаар телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ "Зайсан хиллд тоглолт болсныг би мэдээгүй" хэмээн мэлзэж ярьжээ. 

Шадар сайд С.Амарсайхан Зайсан хилл цогцолборт тоглолт болсныг "Мэдээгүй" гэж мэлзжээ
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.