| | USD/MNT 0₮

Шүүмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх боллоо

Сүүлийн үед гар утсаараа лайв хийж төрийн байгууллага болон байгууллагын удирдлагуудыг зад шүүмжилж "жижгэрүүлж" байгаа Хөххотын консул асан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх болж, үнэмлэхээ Төрийн ордонд гардан авчээ. 

Тэрбээр энэ талаараа "Ардчилалын төлөө тууштай явж ирлээ. Өнөөдөр манай сөрөг хүчний байр суурийг гүйцэтгэж байгаа. Хүч тарамдаж байгаа асуудал бий. Засагт бас болж бүтэхгүй байгаа зүйл байна. Тиймээс Засгийг зөв ажиллуулах хэрэгтэй. Өнөөдөр би намынхаа бүлгийн ажлын албаны зөвлөх болж, бүлэгтээ хүч нэмрээ өгч, сөрөг хүчний төлөө дуу хоолойгоо төр засагтаа хүргэх болно.

АН маргаантай байгаа нь үнэн. Би ойрын хэдэн өдөр лайв хийж байгааг та бүхэн сайн харж байгаа. Тэр лайв дээр эзэн биеүүд нь тодорхой байгаа. АН-аар дамжуулж төрийн эрхийг авч төрийн хөгжлийг сааруулах гэсэн нөхдүүд бий. Ард нь мафийн бүлэглэл бий. Өнөөдөр үнэмлэхээ авч байгаа би нэр усыг нь зарлаад яах вэ. Дараа дараагийн лайваар нэрсийг нь зарлах болно. 

Манай нам албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа, намын үйл ажиллагаа хэвийн гэж ойлгож болно. Миний бие бүлгийн зөвлөх болсноор Төрийн ордныхоо тухай хуулийг ягштал биелүүлж ажиллана. Төрийн ордонд лайв хийхгүй. Гэхдээ шаардлагатай бол албан хэргээр уулзах санал хүсэлтээ тавьж, ном журмынх нь дагуу санаа оноогоо хэлээд явна.

Хэн ч ардчилсан улс оронд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй чөлөөтэй. Өнөөдрийн хэвлэлийн бага хурал хийсэн залуугийн мэдээлэлд удахгүй би өөрөө тайлбар хийнэ. Өнөөдөр би бүлгийн зөвлөх гэсэн үнэмлэхээ авчихаад юм болгон дээр тайлбар хийгээд яах вэ. Лайваараа тодорхой мэдээлэл өгнө" гэлээ. 

Лайвчин шүүмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх боллоо
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.