| | USD/MNT 0₮

ОН ДУУСАХААС ӨМНӨ ХАЛАМЖИЙН МӨНГӨӨ АВАХГҮЙ БОЛ НӨХӨЖ ОЛГОХГҮЙ

2019 он дуусахад хэдхэн хоног үлдсэн байна. Иргэдийн анхааралд нэг зүйлийг хэлэхэд он дуусахаас өмнө нийгмийн халамжийн мөнгөө харилцдаг банкнаасаа авахгүй бол шинэ он гараад нөхөж олгохгүй юм байна шүү.

Нийгмийн халамжийн зарим үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд 2019 оны өр төлбөр, халамжийг нөхөн олгохгүй аж.

Үүнд:

      Нийгмийн халамжийн тэтгэвэр

      Нөхцөлт мөнгөн тэтгэмж

      Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

      Жирэмсэн эхийн тэтгэмж

      0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт

      Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт гэх мэт.

Улсын төсвөөс санхүүжиж байсан дээрх тэтгэвэр тэтгэмжид хамрагдаж байгаа иргэд 2019 оны мөнгөө нөхөж авах боломжтой.

     Насны хишиг,  Эхийн алдар одонтой эхчүүдийн мөнгөн тусламж, Алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдэл хөнгөлөлт хэвийн олгогдох юм байна.

 

Он дуусахаас өмнө халамжийн мөнгөө авахгүй бол нөхөж олгохгүй.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.