| | USD/MNT 0₮
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд өнгөрсөн шөнө АТГ-аас нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай саатуулах арга хэмжээ авсан талаар мэдээлсэн билээ.
УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн хувьд тус албан тушаал дээр очоод жил гаруйн хугацаа өнгөрч буй. Тэгвэл чухам яагаад түүнийг цагдан хорьсон, ямар хэрэгт буруутгаж байгаа талаар хуулийн байгууллагаас тодруулав.
УЕПГ-аас мэдээлж буйгаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, шалгаад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өчигдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан байна.
"Эрдэнэс Монгол" компанийн удирдлагууд тендерийн сонгон шалгаруулалтад давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй