| | USD/MNT 0₮

УЕПГ:Нэгжлэгээр хэргийн ул мөр илэрсэн тул Д.Хаянхярвааг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг 48 цагийн хугацаатай буюу хоёр хоног цагдан хорьжээ. Энэ талаар шүүхээс асуухад "Шүүхэд одоогоор санал ирээгүй байна" гэсэн юм. Тэгвэл "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хэвлэлийн албанаас тодруулахад "Прокурорын зөвшөөрлийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр орой нэгжлэг хийсэн. Түүнчлэн 48 цагийн хугацаатай цагдан хорьсон" гэв. 

Харин Улсын ерөнхий прокурорын газраас өгч байгаа мэдээллээр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, шалгаад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан" гэв. 

Цахим сүлжээнд яваад байгаа мөнгө болон ам.долларын зураг түүний албаны өрөөнд биш, хувийн оффисийн өрөөнд нь нэгжлэг хийж гаргасан зураг юм байна. 

УЕПГ:Нэгжлэгээр хэргийн ул мөр илэрсэн тул Д.Хаянхярвааг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.