| | USD/MNT 0₮
Монголын циркийн барилгын асуудал нийгэмд нэлээд шуугиан тарьж, шүүмжлэл дагуулаад байна. Хувьчлалаар аварга Д.Дагвадорж авсан ч барилгыг нурааж, циркчдийг гудамжинд гаргасан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Монголын ард түмэнд барьж өгсөн циркийг дарга нар эрх мэдлээрээ түрүү барьж, хувьчлал нэрээр дээрэмдэж авсан гэх асуудал мэдээлэл гарсаар байгаа.
Тэгвэл энэ асуудалд Соёлын сайд Ч.Номин ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа. Тэрбээр "Ирэх онд циркийнхэнд төсвөөс дэмжлэг үзүүлж байгаа. Уран бүтээл нь зогсонги болчихсон энэ үед циркийнхний уран бүтээлээ туурвих талаас нь дэмжлэг үзүүлнэ. Тэр нь юу гэсэн үг бэ гэвэл орон нутагт аялан тоглолт хийх зардлыг нь гаргаж өгнө гэсэн үг. Циркчдэд тогтвортой ажлаа хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгнө. Манай циркийн урлагийнхан олон улсад гаргаж бэлтгэхэд суурь сургууль нь маш сайн байх шаардлагатай. Тиймээс циркийн сургуулийг байгуулах шаардлагатай. Харин яг энэ үүсээд байгаа циркийн байшин барилгын хувьд гэвэл манай яамны зүгээс хоёр удаа байр сууриа илэрхийлсэн ч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтаа маш яаралтай дуусга, байшин барилгаа гарга, уран бүтээлчдийг ажлаа хийх нөхцөл боломжоор ханга гэсэн санал санаачилга тавьсан. Хөрөнгө оруулалт, зураг төслөө бол бүрэн гаргасан байгаа юм билээ. Хувьчлалаар хийсэн гэрээнийхээ дагуу ашиглалтад орохдоо циркийн уран бүтээлчдийн дасгал сургуулилалт хийх байр савыг нь хангана. Мөн уран бүтээлчдийг боломжоор хангана гэсэн. Дээрээс нь бид дахин шинэчилсэн гэрээ хийнэ. Энэ гэрээн дээрээ уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилалт, уран бүтээл хийх нөхцөл боломжоор хангахыг тусгана" гэлээ.
Харин яг энэ үүсээд байгаа циркийн байшин барилгын хувьд гэвэл манай яамны зүгээс хоёр удаа байр сууриа илэрхийлсэн ч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтаа маш яаралтай дуусга, байшин барилгаа гарга, уран бүтээлчдийг ажлаа хийх нөхцөл боломжоор ханга гэсэн санал санаачилга тавьсан. Хөрөнгө оруулалт, зураг төслөө бол бүрэн гаргасан байгаа юм билээ. Хувьчлалаар хийсэн гэрээнийхээ дагуу ашиглалтад орохдоо циркийн уран бүтээлчдийн дасгал сургуулилалт хийх байр савыг нь хангана. Мөн уран бүтээлчдийг боломжоор хангана гэсэн. Дээрээс нь бид дахин шинэчилсэн гэрээ хийнэ. Энэ гэрээн дээрээ уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилалт, уран бүтээл хийх нөхцөл боломжоор хангахыг тусгана