| | USD/MNT 0₮

Пиротехникийн хэрэгсэлтэй болгоомжтой харьцахыг анхаарууллаа

Шинэ он солигдох мөчид пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салют буудуулах үйл ажиллагаа явагддаг. Энэ жил салют буудуулахад нийслэлийн Онцгой байдлын газраас онцгой анхаарал хандуулан ажиллана.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ тогтоолоор бүрэн хориглосон. Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани бий. Шаардлагатай тохиолдолд эдгээр албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг худалдан авч болох ба мэргэжлийн операторчноор буудуулах шаардлагатай гэдгийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Ингэхдээ барилга байгууламж, битүү орчинд пиротехникийн хэрэгслийг ашиглахыг хориглодог гэдгийг сануулсан юм. Нийслэлийн онцгой байдлын газрын 150 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ажээ. 

 

Шинэ он солигдох мөчид пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салют буудуулах үйл ажиллагаа явагддаг. Энэ жил салют буудуулахад нийслэлийн Онцгой байдлын газраас онцгой анхаарал хандуулан ажиллана.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.