| | USD/MNT 0₮

АН-аас хөөгдсөн гишүүд зөрүүлээд Бүлгийн дарга Д.Ганбатыгаа хөөлөө

Ардчилсан намынхан эв түнжингүй эвдрэл хагаралтай байна. Өнөөдөр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, гурван гишүүнийг намаасаа хөөж байгаа талаар мэдээлсэн бол хөөгдсөн гэх Ц.Туваан болон бусад гишүүд дөнгөж Бүлгийн дарга Д.Ганбатыгаа хөөж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Н.Ганибал "Бүлгийн гишүүн өөрөө гарах хүсэлтээ өгсний дагуу гарах ёстой. Түүнээс хэн нэгэн бүлгээс гарсныг зарласнаас гарчихна гэж байхгүй" гэв. 

Гишүүн Ц.Туваан "Сүүлийн үед долоо хоног болгоны даваа гарагт Бүлгийн дарга байсан Д.Ганбат гэж этгээд хүн хөөдөг болсон. Цаанаас нь тушаал шийдвэр цаас авчирч уншдаг болсон. УИХ-ын гишүүд нь хуулиар хүлээсэн бүрэн эрхтэй. Түүнээс хэн нэгэн намаас хөөдөггүй шүү. С.Эрдэнэ, Д.Ганбат нар гишүүдийг дураараа хөөж байна. Намынхаа орон нутгийн ялалтын төлөө бид бүхэн хамтарч цул болж байсан. Өнөөдөр тушаал шийдвэр гаргаад байгаа хүмүүсийн гаргасан шийдвэрийг дэмжсэн нэг ч дүүрэг, аймаг, сум, баг хороо байхгүй шүү. Биднийг хөөсөн гэх шийдвэрийг аваад ирвэл хармаар байна. АН-ыг дотор нь хагаралдуулж байгаад харамсч байна" гэв.

Дашрамд дуулгахад, АН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдаж, бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрээ Н.Ганибал танилцуулсан байна. Бүлгийн хуралдаанд Д.Ганбат оролцоогүй аж. Уг хуралдаанаар бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлж, бүлгийн даргын ажлыг УИХ-ын гишүүн Н.Ганибалд хариуцуулжээ. 

АН-аас хөөгдсөн гишүүд зөрүүлээд Бүлгийн дарга Д.Ганбатыгаа хөөлөө
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.