| | USD/MNT 0₮

Д.Ганбат:АН болон намын бүлэгт гадна дотноос их дарамт шахалж үзүүлж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "АН-ын бүлгээс гурван мэдээлэл өгье. АН-ын бүлэг өмнөх долоо хоногт хуралдаж, УИХ-ын гишүүн Ганибал зохион байгуулалтын асуудал яръя гэсэн. Энэ оны 7 сарын 5-нд Засгийн газартай хариуцлага тооцохоор явж байгаа. Эрүүл мэнд ард түмний амьдрал хэцүү байна. Манай гишүүдээс гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан зарим гишүүд буцаж байна. Гадна дотноос дарамт үзүүлж байна. АН хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.

Намын эсрэг үйл ажиллагаа удаа дараа явуулж байсан учир Ганибал нарын гишүүдийг хасахаар болсон. Дээд шүүхэд бүртгэлтэй нам. Дүрэм дээрээ тодорхой заасан байгаа. Манай АН өнөөдөр 8 гишүүнтэй болж гурван гишүүн сахилгын шийтгэл авч намаасаа хасагдсан. Манай АН цаашид 8 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна. 

Хоёр дахь асуудал нь хүний эрх хүнд хэцүү болжээ. Үгээ хэлж үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх ёстой. Жагсаж байгаа залуусыг барьж хорьж байна. Хүн хуулийн өмнө адил тэгш эрхтэй байх ёстой. Цагдан хоригдож байгаа хүнтэй уулзахад ёстой хүндрэлтэй болжээ.

Өнгөрсөн бямба гарагт нөхөн сонгуулийн нэмэлт саналт хураалт боллоо. Гэвч нэмэлт санал хураалтаар 50 хувьдаа хүрсэнгүй. Уг нь 50 хувьд хүргэх гэж нэмэлт санал хураалт явуулдаг хуультай. Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ аваръя гэж 15 их наяд төгрөг зарцуулсан. Гэвч өнөөдрийн байгаа байдлыг хар. Нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, халдварын тоо тохиолдол буурахгүй байна. Үзэл бодлоо илэрхийлж талбай дээр хэд хэдэн хүн байхад тэдний үзэл бодлыг эрх баригчид очиж сонсохгүй байна" гэлээ. 

Хоёр дахь асуудал нь хүний эрх хүнд хэцүү болжээ. Үгээ хэлж үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх ёстой. Жагсаж байгаа залуусыг барьж хорьж байна. Хүн хуулийн өмнө адил тэгш эрхтэй байх ёстой. Цагдан хоригдож байгаа хүнтэй уулзахад ёстой хүндрэлтэй болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.