| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ НАС АХАР БОЛНО

Өвлийн дунд улаан хулгана сарын есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

  • Аргын тооллын: 2019.12.27, Баасан гараг
  • Билгийн тооллын: 1
  • Наран ургах шингэх: 8.41-17.05
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохилтой.
 
Өвлийн дунд улаан хулгана сарын есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.