| | USD/MNT 0₮

УИХ-д шинээр сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар хоёр энэ долоо хоногт тангарагаа өргөнө

УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт, санал хураалт өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. 

Энэ сарын 10-нд нөхөн сонгууль болсон ч ирцийн санал хүрээгүй гэдэг шалтгаанаар СЕХ-ноос дахин санал хураалт явуулахаар болсон юм. Тэгвэл уржигдар явагдсан сонгуулийн ирц мөн л 50 хувийн босгыг даваагүй бөгөөд хамгийн өндөр саналыг авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг ялсанд тооцсон юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нөхөн сонгуульд оролцож, саналаа өгсөн нийт сонгогчдын олонх нь МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар, Ц.Идэрбат нарт саналаа өгсөн бөгөөд тэд УИХ-ын гишүүнээр сонгогдож байна.

Тэгвэл нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат болон Э.Батшугар нар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүнийхээ тангарагыг өргөх ажээ. Ингэснээр хоёр тойргийг төлөөлөх УИХ-ын гишүүн болж, УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.

УИХ-д шинээр сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар хоёр энэ долоо хоногт тангарагаа өргөнө
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.