| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазар:Цирк балгас болоогүй, битгий харлуулаад бай барилга нь хэвийн байгаа

Баасан гарагийн орой “Камертон” хамтлаг “Zaisan Hill”-д тоглолтоо хийсэн асуудлаар Нийслэлийн Засаг дарга Д. Сумъяабазар нар өнөөдөр  НЗДТГ-ын байрны нэг давхарт мэдээлэл хийлээ. 

Хотын дарга Д.Сумъяабазар "Хотын даргын хувьд эдийн засгаа дэмжих зорилгоор ААН, байгууллагуудын үйл ажиллагааг нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш үе шаттайгаар нээж байгаа. Цаашдаа ч дэмжиж ажиллана. Гэхдээ нөхцөл байдал амаргүй байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж, зөвлөгөө өгсний дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага, захирагчийн ажлын алба хамтран ААН-үүдтэй хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа. 

Аравдугаар сарын 15-нд "Зайсан Хилл"-д зохион байгуулагдсан "Камертон" хамтлагийн тоглолтын тухайд тайлбар өгье. "Зайсан Хилл" цогцолбор дахь "Собт трейд" ХХК нь Нийслэлийн захирагчийн ажлын албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, түр журмыг зөрчсөн. Өнгөрсөн наймдугаар сараас хойш гурав дахь удаагаа зөрчлийн хэргээр шалгагдаж байна. Наймдугаар сарын 3-наас хойш "Зайсан Хилл" цогцолборт арваад зөрчлийн шинжтэй асуудал гарсан. Түрээслэж байгаа олон ААН-үүдийн үйл ажиллагаатай холбоотой. Мэргэжлийн байгууллагуудаас шаардлага тавьсаар ирсэн.

Эдийн засгийг унагаахгүй явуулах нь зөв. Халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд бүхий л арга хэмжээг зохион байгуулах чиглэлтэй байгаа. Хариуцлагын гэрээг дагаж ажиллахыг сануулъя. Албаныхан байнгын хяналт шалгалтыг явуулж буй. Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох асуудал хэвшиж байна. 12 удаагийн хариуцлагын гэрээтэй холбоотой асуудлыг бид ярилцаж байгаа. "Зайсан Хилл" дэх тоглолтын талаар нийгэмд бухимдал үүслээ. 

Есдүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын зүгээс хоол үзвэр үйлчилгээ зэрэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж, босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Харин суугаа хүлээн авалтыг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Спорт, урлагийн арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүд маань үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Бид аль болох торгохгүй, дэмжих байр суурьтай байгаа. Зарим нэг зүйл дээр хайхрамжгүй байна. НОК-оос албан бичиг хүргүүлсэн. Тиймээс удаа дараагийн зөрчил гаргасан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авна: Хотын даргын хувьд бие биенээ дэмжиж ажиллаж байж хүнд нөхцөл байдлаас гарна. Зөвшилцөх ёстой, гэтэл зарим зүйлд хайхрамжгүй хандаад байна: Тиймээс одоо холбогдох албаныханд хариуцлага тооцно, ажил албан тушаалтай нь хариуцлага ярина шүү" гэв. 

Мөн түүнчлэн сүүлийн үед нийтэд нийгэмд нэлээд анхаарал татаад байгаа Циркийн хувьчлалын асуудлын талаар ууртай хариулт өгчээ. Тэрбээр "Циркийн асуудал Дагвадоржийн өөрийнх нь бизнесийн асуудал. Циркийг балгас болсон гэж зохион байгуулалтайгаар ингэж дайрч байгаа дайралт гэж харж байгаа. Энэ балгас болоогүй байх. Энэ хувьчлалын асуудлыг хариуцаж байгаа улсууд нь ярих ёстой. Өөрсдөө гуйгаад үсэрч ороод авчихсан юм юм шиг юм ярих юм. Циркийнхэн өөрсдөө ирээд энэ хувьчлалд ороочээ гэж гуйж мөргөж сөгдөж хүсэлт тавьсан. Миний хувьд Циркийн энэ асуудлаас болгоомжилж байсан. Бөхийн өргөөний маргааны асуудал дуусаагүй байхад Цирк дээр юухэв гэж байсан. Хөрөнгө оруулалт бусад зүйлсээ Дагвадорж өөрөө татаад өөрөө босгоод явж байгаа. Гэхдээ 20 тэрбум төгрөгөөр циркийн байгаа байдлыг нь хэвээр авч үлдээх хадгалах, эргэн тойрных нь газрыг ногоон байгууламж чигээр нь үлдээх, нийслэлд өнгө үзэмж чимэх төсөл явж байгаа гэж бодож буй. Түүнээс газрыг нь би дүүдээд аваад өгчихсөн гэх мэтээр дэмий юм ярих юм. Тийм зүйл огт байхгүй. Түүх үүхийг нь хараарай, 2005 оноос хойш явсан бүх зүйлийг нь газрын албанаас шалгаарай. Газартай холбоотой асуудалд хулгайч шиг хандаагүй.

Орчин үеийн шийдэл бүхий циркийн урлагийг хөгжүүлж, дагалдах заал танхим зочдыг хүлээж авах өрөө танхим нь бэлэн болсон, даанч ковидын нөхцөл байдлаас болж удааширч байх шиг. Өөрөө гарч ирж ард түмэнд зөв мэдээ мэдээллийг өгнө биздээ. Юм үнэнээрээ байх сайхан. Тэр циркийн хойд талын газрыг авах гэж байгаа асуудлын үнэнийг олж байж яриарай. Би хотын даргын хувьд бусармаг зүйл хийхгүй, ашиг сонирхлын зөрчил байхгүй, хэрвээ хууль зөрчсөн гэж байгаа бол шалгуулаад шаардлагаа тавиад явна биз. Циркийнхэн өөрсдөө ч гарч ирж ярих ёстой" гэв. 

Тэрбээр "Циркийн асуудал Дагвадоржийн өөрийнх нь бизнесийн асуудал. Циркийг балгас болсон гэж зохион байгуулалтайгаар ингэж дайрч байгаа дайралт гэж харж байгаа. Энэ балгас болоогүй байх. Энэ хувьчлалын асуудлыг хариуцаж байгаа улсууд нь ярих ёстой. Өөрсдөө гуйгаад үсэрч ороод авчихсан юм юм шиг юм ярих юм. Циркийнхэн өөрсдөө ирээд энэ хувьчлалд ороочээ гэж гуйж мөргөж сөгдөж хүсэлт тавьсан. Миний хувьд Циркийн энэ асуудлаас болгоомжилж байсан. Бөхийн өргөөний маргааны асуудал дуусаагүй байхад Цирк дээр юухэв гэж байсан. Хөрөнгө оруулалт бусад зүйлсээ Дагвадорж өөрөө татаад өөрөө босгоод явж байгаа" гэв.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.