| | USD/MNT 0₮

Ч.Хүрэлбаатар:Бүх шүүх хуралдааныг телевизээр нээлттэй явуулах ёстой гэсэн заалтыг "хүчээр" оруулж өгсөн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Тодруулбал, УИХ шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг заалтыг халах эсэхийг өчигдөр хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Бүх шүүх хуралдааныг нээлттэй телевизээр явуулах ёстой гэдэг заалтыг энэ хуулинд оруулж өгсөн. Өөрөө гаргаж хөөцөлдөж явсаар байгаад оруулсан. Их дургүй оруулдаг юм байна билээ. Аягүй хэцүү, болдоггүй гэсэн шалтгаан хэлсэн. Яг энэ ил тод биш юмны цаана бүх хулгай явдаг юм. Тийм учраас бүх зүйлийг ил тод болгодог зүйлийг шахаж шаардаж хийх учиртай" гэлээ. 

Ч.Хүрэлбаатар:Бүх шүүх хуралдааныг телевизээр нээлттэй явуулах ёстой гэсэн заалтыг "хүчээр" оруулж өгсөн
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.