| | USD/MNT 0₮

Чуулган:Өнөөдөр ОХУ-аас үр оруулж ирж тариалж байна, дотоодоос үрийн нийлүүлэлт хангалтгүй байна

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Шинэ сорт гаргагчийн эрхийг яаж хамгаалсан бэ? Ургацын баланс өндөр гарсан, ургац хураалт хэдэн хувьтай байна вэ? Энэ жил бороо, цас ихтэй байгаагаас цавуулгийн асуудал гарч байна. Улаанбуудайн борлуулалтын асуудал хүнд болсон. Стратегийн хүнсэнд орсон, нөөц бүрдүүлэх ёстой. Дэмжлэг үзүүлэх шаардлагатай" гэв.  

Ажлын хэсгийн дарга Х.Болорчулуун "Таримал ургамлын үр сортын тухай энэ хуулийн шинэчилсэн найруулгаар шинэ сорт гаргах харилцаа ажиллагааг дэмжих асуудлыг зохицуулсан. Шинэ сорт гаргагч, зохиогчийн эрхийг хуулиар патентжуулж, 20-25 жилээр хамгаалж өгсөн. Энэ жил гадаадаас импортоор элит үр аваад ургац сайн байлаа. ХААХҮЯ нийт үрийнхээ 40 хувийг элит үрээр тариалсан. Аж ахуйн нэгжүүд элит үрээ зайлшгүй өөрсдөө хадгалаад явна. Түүнээс улсад онцгойлон хадгалж, нөөцлөхгүй. Борлуулалт хэцүү байна. Энэ жилийн тариалалтын хувьд. Улсын нөөц бүрдүүлье, болзошгүй байдлаас урьдчилан сэргийлье гэж 230 тонн улаанбуудай импортоор оруулсан. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийн борлуулалтад шууд нөлөөлж байна. 

Энэ хууль үр үйлдвэрлэл, импорт, бүх төрлийн таримал ургамлын үрийн шинэ сортын талаар орж ирж буй хууль. Өнөөдөр ОХУ-аас үр оруулж ирж тариалж байна. Дотоодоос үрийн нийлүүлэлт хангалтгүй байна. Үрийн хангалт Монгол Улсын хэмжээнд санасан хэмжээнд байхгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Үрийн чанар байдалд онцгой анхаарахгүй бол хулхи үр оруулж ирээд рекламдаад өгчихдөг. Тариалалт хийх гэхээр үр дүн гардаггүй, шатдаг. Үрийн баталгаажуулалт тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Бэлчээрийн даац хэтэрч, ургамлын төрөл зүйл алга болж устаж буй энэ хүнд нөхцөлд эрчимжүүлье гэдэг хүмүүсээ дэмжихгүй бол болмооргүй санагдаад байгаа юм. Газар тариалангийн бүс нутгууд үр тарианы томоохон компаниудаа түшиглээд, эрчимжүүлсэн МАА-г хөгжүүлээд явъя гэсэн бодолтой байх шиг санагдсан. ХАА, газрын тухай хуулиудаар бага шиг талбай дээр тэжээл тарих боломжийг нь хуулиар хаачихсан юм байна" гэв. 

УИХ-ын С.Ганбаатар "Хүнсний ногоочдод үрийн асуудал нь яаж дэмжсэн бэ. Батентын тухай хуулийн зөвлөмж хэрэгжсэн үү. Хэрэгжүүлэх тал дээр ямар учир байгаа юм бэ. Хуулийн төсөлд зардлын тооцооны тайланг харахаар хувь хувьсгал хоёрыг ялгаатай хийжээ" гэлээ.

 

 

 

Чуулган:Өнөөдөр ОХУ-аас үр оруулж ирж тариалж байна, дотоодоос үрийн нийлүүлэлт хангалтгүй байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.