| | USD/MNT 0₮

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдвээр чуулганд илтгэл тавина. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаны бусад хүмүүс шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж, оролцох юм.

Чуулган “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”,  “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга хариуцлага” сэдвүүдээр салбар хуралдаануудаар үргэлжилнэ. Салбар хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг оролцогчдод танилцуулж, Үндэсний чуулганаас зөвлөмж гаргах юм.

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган эхэллээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.