| | USD/MNT 0₮

А.Ариунзаяа:Хөдөлмөрийн насны 110.000 орчим иргэнийг хөдөлмөрт зуучлах ажлыг эхлүүлсэн

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Энэ жил 3 их наяд төгрөг халамжийн санд тавигдсан. 2022 онд 482,9 тэрбум төгрөг тавигдаж байгаа. Энэ нь хүүхдийн мөнгө Сангийн яамны төсөв рүү шилжиж байгаатай холбоотой. Хоёрдугаарт халамжаас хөдөлмөрт шилжих гэдэг агуулгад тусгайлсан бодлогуудыг хэрэгжүүлж байна. Хүнс тэжээлийн дэмжлэгийг онцлох нь зүйтэй. Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа иргэдийн хувьд хоёр жилийн хугацаатай болгосон.

Хөдөлмөр эрхлэх боломжтой хөдөлмөрийн насны 110,000 орчим иргэн хүнсний дэмжлэг авч байгаатай холбогдуулан хөдөлмөрт зуучлах ажлыг эхлүүлсэн. Долдугаар сард эхэлсэн энэ ажлын хүрээнд 20,000 орчим иргэн 6,000 орчим өрхийг ажилд зуулчилсан" гэлээ.

А.Ариунзаяа:Хөдөлмөрийн насны 110.000 орчим иргэнийг хөдөлмөрт зуучлах ажлыг эхлүүлсэн
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.