| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Төрийн өмчийн үйлдвэрийн 500 гаруй ААН-ээс энэ жил 180 гаруй тэрбум төсөвт орж ирсэн

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Сангийн сайд Б.Жавхлангаас гишүүд 2022 оны төсвийн талаар асууж хариулт авч байна. Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж байгаа эсэхэд Сангийн сайд "Одоогоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хяналтад байдаг 108 ААН бий. Үүнээс гадна орон нутгийн болон хамтарсан гээд нийтдээ 500 гаруй төрийн өмчийн үйлдвэрийн жижиг том ААН-үүд байгаа. Харамсалтай нь жил бүр төсөвт өгдөг өгөөж нь энэ жил 180 тэрбум төгрөг л өгсөн. Нийт эргэлтийн дүн нь бараг 35 их наяд давсан актив бий.

Эдгээр ААН-үүдэд гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Үнэхээр улсад хэрэгтэй аж ахуйн нэгжүүд, мөн нэмэлт хувьцаа бриж дээр гаргаж олон нийтийн хяналтад өгөх засаглалыг сайжруулж, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ААН-үүд, гуравдугаарт засаг төр авч явах шаардлагагүй ААН-үүд татан буулгана" гэлээ. 

Б.Жавхлан:Төрийн өмчийн үйлдвэрийн 500 гаруй ААН-ээс энэ жил харамсалтай нь 180 гаруй тэрбум төгрөг төсөвт орж ирсэн.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.