| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр чуулганы хуралдаанд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.

Энэ үеэрээ цар тахлын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр "2000 гаруй хүний алтан амь эрсдсэнд Засгийн газрынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 мянга гаруй хүнийг дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамруулж, 2.6 сая орчим вакцины нөөцийг бүрдүүлээд байна.

Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга гаруй иргэний амь нас бодитоор эрсдэлд орох аюулд байлаа" хэмээсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.