| | USD/MNT 0₮

МХЕГ:Орон нутагт хэрэглээгүй 136 тун вакциныг устгалд оруулжээ

МХЕГ-аас улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж дутуу, цэгийн зохион байгуулалт, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зөрчил дутагдал илэрсэн байна.

Түүнчлэн орон нутагт, сумдын вакцинжуулалтын цэгт задалснаас хойш вакцинжуулалтад хэрэглээгүй шалтгаанаар 136 хүн тун вакцин устгасан байна. Иймд олон хүн тунгаар савлагдсан вакцинуудыг аль болох хүний тоо гүйцсэний дараа задлаж хэрэглэх, вакцины устгал гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 

Вакцин хийдэг эмч нарын тухайн өдөртөө вакцин хийлгэх хүнийхээ тоог гаргаж, вакцинаа задалдаг бөгөөд хэрэглээгүй илүү гарсан вакциныг хадгалах боломжгүй тул устгадаг байна. Тиймээс эмч нарыг вакцин хамрагдалт болон задлалт дээрээ хариуцлагатай байхыг зөвлөжээ. 

МХЕГ:Орон нутагт хэрэглээгүй 136 тун вакциныг устгалд оруулжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.