| | USD/MNT 0₮

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд 320 орчим ААН, байгууллага нэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Тэрбум мод " үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны аравдугаар сарын 4-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ.

Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны харья "Ойн судалгаа хөгжлийн төв"-д үрээр ургуулсан 10000 тарьц, суулгацыг эдгээр байршлуудад тарьсан.

Моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газрууд хариуцах юм. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модоо арчлах боломжтой. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос нэг ширхэг ч мод авчирч суулгаагүй, үрээр үржүүлсэн мод тариад байна. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг:

2021-2024 он буюу бэлтгэл үе

2024-2026 он буюу эрчимжүүлэх

2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэх юм.

Нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилт эрчимжсэн газар нутгийн дөрвөн хувийг ойжуулж, нийт газар нутгийн 7.9 хувь нь ойтой болно. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоолол хийгээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Тэрбум мод " үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны аравдугаар сарын 4-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.