| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр:Удахгүй бага насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулна

Ирэх сард УОК–ын нэгдсэн Шуурхай штабаас хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Энэ үеэр иргэдээс ирүүлсэн асуултад УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр "Шадар сайд С.Амарсайхантай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан.

Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны буюу 0-12 насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон.

Халдвараас иргэн бүр хичээх нь чухал. Удахгүй төрийн албан хаагчид, ахмад настан бага цагаар болон гэрээсээ ажиллана. Мөн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн өмнө хүлээсэн зорилтыг дээшлүүлэхээр ажиллаж байна" гэлээ. 

Б.Ууганбаяр:Удахгүй бага насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.