| | USD/MNT 0₮

Б.Баярсайхан:Ковидын улмаас эцэг эхээ алдсан хэчнээн хүүхэд, нярай байгаа бэ

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Хэрвээ суурь өвчнөөсөө болж нас бараад байгаа юм бол иргэдийн дархлааг дэмжих, суурь өвчнийг нь сэдрээхгүй байх тал дээр ЭМЯ юу хийсэн бэ. Мөн хэчнээн хүүхэд аав ээжээ ковидоор алдаж, өнчирсөн бэ. Тоо баримтыг нь хэлэхгүй, нууцлалын зэрэгтэй гээд байх юм. Эцэг эхээ алдсан нярай болон хүүхдүүд яг хэд байна вэ" гэж асуухад, 

Сайд С.Энхболд "1424 хүн гэдэг бодит тоо. Нас барсан хүмүүс дээр судалгаа хийхэд 86 хувь нь архаг хууч өвчтэй. Эдгээр хүмүүс хүндэрч нас барсан. Ялангуяа суурь өвчин хүндээр нөлөөлж байна.  Хэдэн хүүхэд өнчирсөн судалгааг гаргаад мэдээлэл өгсөн. Тоо судалгаа хийсэн. Гуравдахь тунгийн хамрагдалтын талаар мэдээлэл байнга өгч байгаа. Вакциндаа идэвхгүй хамрагдаж байгаа зүйл бий" гэв. 

Харин ЭМЯ-ны газрын дарга Баярболд "Нийт нас барж байгаа хүмүүсийн 77 нь архаг хууч өвчтэй, үлдсэн нь ковидын шалтгаант нас баралт. Нас баралтын мэдээллийг насны бүлгээр нь гаргаад тайлан гаргадаг. Мэдээлэл нууцлалын зэрэгтэй биш. Писиар шинжилгээний хувьд мэдээлэл үнэн зөв цахимжсан байгаа" гэлээ. 

 

Б.Баярсайхан:Ковидын улмаас эцэг эхээ алдсан хэчнээн хүүхэд, нярай байгаа бэ
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.