| | USD/MNT 0₮

Д.Ганбат: Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан нар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн биш учраас хуралд оролцох боломжгүй

Монгол Улсын их хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт Бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс албан ёсоор нэр дэвшиж, сонгогдсон гишүүд орно гэж заасан байдаг.

Иймд бие даан нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон гишүүд Ардчилсан намын хуралдаан болон шийдвэр гаргах үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ.

Ингэснээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын шийдвэр хуралд оролцох боломжгүй болж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын гишүүнээс хассан учраас бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй болж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бие даан нэр дэвшиж сонгогдсон. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон билээ.

Монгол Улсын их хурлын тухай хуулийн дагуу Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт гишүүнээр орох боломжгүй гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын гишүүнээс хассан учраас бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй болж байгаа юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.