| | USD/MNT 0₮

Замын-Үүд, Эрээн хотын хилийн боомтыг хааж, хөл хорио тогтоов

БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс эхлэн халдварын нөхцөл байдлын улмаас тодорхой хугацаагүйгээр хатуу хөл хорио тогтоожээ. Ингэснээр Замын-Үүд, Эрээний боомт түр хугацаагаар хаагдаж байна гэсэн үг юм. 

ХХЕГ-аас өгсөн мэдээллээр хөл хориог хамгийн багадаа 14 хоногийн хугацаатай хаах байх гэлээ. Тодруулбал, Монголын талаас халдвар тээвэрлэгдэн очсон гэж үзээд ийнхүү боомтын үйл ажиллагааг хаасан байгаа юм байна. Хил хаагдснаар урдаас орж ирэх ачаа бараа таваарын эргэлт удааширч мэдэхээр болов. 

Замын-Үүд, Эрээн хотын хилийн боомтыг хааж, хөл хорио тогтоов
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.