| | USD/MNT 0₮

Ц.Тувааныг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасчээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос Ц.Тувааныг намын гишүүний үүргээ биелүүлээгүй, үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасч, сахилгын шийтгэл хүлээлгэжээ. 

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын даргын суудлаа Ц.Туваанд өгч, намын тамгаа гардуулсан байдаг. Гэвч түүнийг намын даргын үүргээ гүйцэтгэж чадахгүй, үндсэн дүрмийн хүрээнд хугацаандаа намын их хурлаа зарлаагүй гэх шалтгаанаар  намын даргаас түдгэлзүүлснээр Ардчилсан намын дарга хэн байх эсэх нь тодорхойгүй, нам нь дотроо хуваагдаад байсан юм. Тэгвэл нөхөн сонгуультай холбоотойгоор есдүгээр сард намын гишүүд нэгдэж байгаагаа мэдээлсэн. Ингээд  Ардчилсан нам 11 дүгээр сарын 5-нд Их хурлаа хийж, намын даргаа сонгохоор болсон юм. Гэвч намын дарга нь тодорхой болоогүй ч намын үндсэн дүрмийн хүрээнд Ц.Тувааныг намын гишүүнээс нь хасч байна хэмээн мэдэгдлээ. 

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос Ц.Тувааныг намын гишүүний үүргээ биелүүлээгүй, үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасч, сахилгын шийтгэл хүлээлгэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.