| | USD/MNT 0₮

Аварга П.Бүрэнтөгс:Ирэх 2022 онд 21 аймгийн хөдөлмөрч хичээнгүй 21 залуу хосод иж бүрэн гэр бэлэглэнэ

Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс "Бүрэн монгол гэр" төслөө Монгол орны 21 аймагт хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр зарлалаа. 

Тэрбээр төслийнхөө хүрээнд амьдралын төлөө зорилго тэмүүлэлтэй залуу гэр бүлийн ажил хийх, амьдрах орчныг сайжруулах зорилгоор иж бүрэн тавилгатай монгол гэр өгч, тухайн хосын хурим найрыг хийж өгнө гэдгээ ч хэлэв. Төслийн хүрээнд аймгуудын Засаг дарга болон бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах юм байна.

Тусгайлан зориулсан монгол гэрийг "Хар цахиур" компани захиалгын дагуу хийж, 21 ширхэг зургаан ханатай гэрийг үйлдвэрлэж байгаа аж.

Тэрбээр "Манай монголчууд дэлхийн талыг эзэлж ирсэн хүчтэй ард түмэн. Спорт ч бас эв нэгдлийн бэлэгдэл байдаг. Гэвч сүүлийн үед талцал хангалын хагарал болоод байгаа нь харамсалтай. Иймд бид бүхэн эв нэгдэл үндэсний өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхээр дээрх төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төсөл ирэх онд хэрэгжинэ. 21 аймгаас тус бүр нэг нэг залуу гэр бүлийг дэмжих зорилгоор хийж хэрэгжүүлж байгаа том ажил юм. 

Хөдөлмөрч хичээнгүй, амьдралын түвшин доогуур залуусыг сонгоно. Ингэснээр бид эв нэгдлийг бол нийгэмд эерэг зүйлийг түгээж байна гэсэн үг. Бид 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлсэн байгаа" гэв. 

 

Аварга П.Бүрэнтөгс:Ирэх 2022 онд 21 аймгийн хөдөлмөрч хичээнгүй 21 залуу хосод иж бүрэн гэр бэлэглэнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.