| | USD/MNT 0₮

Э.Даваачимэг:Даралтад орчихсон байхад Сүхбаатар багш маань "Хоёр охиноо бодооч" гэж хэлсэн

Осло-2021 чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид өчигдөр эх орондоо хүрэлцэн ирсэн билээ. Манай улс нийт 20 тамирчнаа Норвеги руу илгээснээс есөн жинд медалийн төлөө барилдаж, зургаан хүрэл медаль хүртсэн амжилт үзүүж ирсэн юм.

Тэднээс Хилийн 0208 дугаар тусгай салбарын чөлөөт бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ, ахлах ахлагч Э.Даваачимэг хүрэл медаль хүртэж, анги хамт олон болон ар гэрийнхэн найз нөхдөө баярлуулсан юм. Түүний хувьд Завхан аймгийн Сонгино сумын харьяат бөгөөд хоёр хөөрхөн ихэр охинтой ажээ.

Тэрбээр барилдааныхаа талаар ингэж ярьжээ. "Хүрэл медалийн төлөөх барилдаанд хожиж байсан ч даралтад орсон. Маш хүнд байдлаас гарсан. Сүхаа багш маань “Мостлооч, мостлооч” гээд орилоод л, хүн бүр дэмжиж байсан. “Энэ олон жил зүтгэсэн, энэ авчаасай” гээд олон хүн надтай хамт “мостолсон”. Нуруу чангартал бүгд “мостолсон”. Багш “Хоёр охиноо бодооч” гэхэд гараа саваад л гараад ирсэн. Хоёр охиноо бодохоор өөрийн эрхгүй хүч зориг ордог юм билээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо, баг тамирчид, намайг бага байхад тусалж байсан шигшээгийн эгч нар, Хил хамгаалах газар, Хилчин спорт хороо, 0208 дугаар тусгай салбарын хамт олон, хилчиддээ маш их баярлалаа.

Мөн аав, ээждээ, ханьдаа баярлалаа. Төрөөд гурван сартай байхдаа л бэлтгэлдээ орсон. Бэлтгэл хийхэд сэтгэл амар байлгаж, зорилгынхоо төлөө тэмцэхэд минь тусалсан гэрийнхэндээ болон бүх хүмүүст баярлалаа" гэжээ. 

Э.Даваачимэг:Даралтад орчихсон байхад Сүхбаатар багш маань "Хоёр охиноо бодооч" гэж хэлсэн
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.