| | USD/MNT 0₮

НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй ч цаашид олголт хэвийн үргэлжилнэ гэв

Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тэглэнэ гэсэн мэдээллийг өчигдөр цацсан билээ. Үүнийг олон нийт шүүмжилж эсэргүүцэж эхэлсэн.

Тэгвэл Сангийн сайд өнөөдөр энэ талаар дахин мэдээлэл өглөө. Тэрбээр "Би буруу ярьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх эсэхэд маш ойлгомжтой хариулт өгсөн. НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй. Ойрын жилүүдэд буцаан олголт өнөөдрийнхөөр хэвийн үргэлжилнэ. Өөрчлөлт орохгүй гэсэн үг. НӨАТ бол олон улсын сонгодог татварын хэлбэр. Дэлхийн 168 улсад байдаг татвар. Манайх хувь хэмжээгээрээ багадаа буюу 130 хувьд ордог. Тэгэхээр энэ хувь хэмжээг багасгах гэхээс илүүтэй НӨАТ-ын татвар төлөлтийн сууриа сайжруулж, цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Ойрын хугацаанд НӨАТ-ын бодлого тогтвортой үргэлжилнэ" гэв. 

 

НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй ч цаашид олголт хэвийн үргэлжилнэ гэв
Эдийн засаг

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.